1. Технозон цахим худалдааны сайт нь “СОЛАР КРАФТ” ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд, энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Хэрэглэгч Соларкрафт цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
3. sc3dmongolia.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх нөхцөлтэй байна.
4. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “СОЛАР КРАФТ ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
