1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
4. Худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
5. Худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжийг олгож байгаа.
6. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
7. Хэрэглэгчийн захиалсан бараа гэмтэлтэй байсан тохиолдолд Технозон худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
8. Худалдааны системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Худалдааны системээр хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
10. Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул Худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацаа өгч байгаа болно.
