Захиалга хүлээн авах
Захиалгыг манай вэбсайт болон дэлгүүрээр дамжуулан хүлээн авна. Захиалга баталгаажсаны дараа ажилтан тантай холбогдож, төлбөр, хүргэлтийн нарийвчилсан мэдээллийг тодруулна. Захиалга баталгаажуулахаас өмнө бүтээгдэхүүний үнэ, тоо ширхэг, хүргэлтийн хаяг, утасны дугаараа сайтар шалгана уу.
Хүргэлтийн бүс нутаг
Орон нутгийн захиалгыг бид хот хоорондын автобус тээвэрт хүлээлгэн өгөх бөгөөд тээврийн зардлыг захиалагч та өөрөө хариуцна.
Хүргэлтийн хугацаа
Бэлэн бүтээгдэхүүн (3D принтер, материал, дагалдах хэрэгсэл): Захиалга баталгаажиж, төлбөр төлөгдсөнөөс хойш 1–2 ажлын өдрийн дотор хүргэгдэнэ.
Хүргэлт хийгдэх цаг: Даваа — Баасан гарагт 9:00–17:00 цагийн хооронд. Бямба, Ням гариг, нийтээр амрах баярын өдрүүдэд хүргэлт хийгдэхгүй.
Хүргэлтийн төлбөр
Улаанбаатар хотын төв 6 дүүргийн дотор: 10,000₮ — 20,000₮ (зайнаас хамаарна).
100,000₮-өөс дээш үнийн дүнтэй захиалгад Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт үнэгүй хүргэлт хийнэ.
Овор ихтэй, хүнд жинтэй бүтээгдэхүүн (жишээ нь том хэмжээний 3D принтер)-ийн хүргэлтийн төлбөрийг тус тусад нь тооцно.
Хүргэлтийн үед
Хүргэлт хийгдэх үед захиалагч өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө бүтээгдэхүүнээ хүлээж авах ёстой. Хүлээн авагч нь бүтээгдэхүүнийг шууд газар дээр нь шалгаж, гадаад байдал, эвдрэл гэмтэл, тоо ширхэгийг баталгаажуулна. Хүлээн авмагц илэрсэн гэмтлийг тухайн үед нь мэдэгдээгүй тохиолдолд буцаан солих боломжгүй.
Хүргэлтийн ажилтан хаягт хүрэлцэн ирээд захиалагчтай холбогдох боломжгүй болсон тохиолдолд (утсаа авахгүй, хаягт байхгүй) дахин хүргэлт хийх төлбөрийг захиалагч хариуцна.
Буцаалт ба солилт
Үйлдвэрийн гэмтэлтэй буюу буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн тохиолдолд хүлээн авснаас хойш 48 цагийн дотор бидэнтэй холбогдоно уу. Манай зүгээс гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд бүтээгдэхүүнийг үнэгүй сольж өгөх эсвэл үнэгүй засварлана.
Давагдашгүй хүчин зүйл
Байгалийн гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин, хорио цээрийн дэглэм, цахилгаан тасрах, тээврийн саатал зэрэг манай хяналтаас гадуурх шалтгаанаар хүргэлт саатсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй боловч захиалагчид нөхцөл байдлын талаар цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.
